Биеэ засаад гэрээ засах, гэрээ засаад төрөө засах гэх энэ сургаалын ард орших биеэ засаад гэдгийн учир бол хүн бүхэн эрүүл мэндийн, бие бялдрын, оюун ухааны, ёс зүйн гэх зэрэг олон ухаанд нэвтэрч амьдралдаа буулгасан байхад оршино. Тиймээс хамгийн түрүүнд бие засах нь чухал болой.
Монголын уламжлалт анагаах ухааны оношилгоо болон эмчилгээ
Бид дараах үйлчилгээнүүдийг явуулж байна.
Ажиллах зарчим
Уламжлалт анагаах ухааны оношилгооны бүх аргуудаар мэдээллийг цуглуулж эмч оношийг тавина. Тавьсан оношны дагуу эмчилгээний төлөвлөгөөг боловсруулж эмчлүүлэгчид танилцуулж өгнө. Эмчилгээнд зөв хооллолт, зөв амьдралын хэв маяг эмийн эмчилгээ, эмийн бус эмчилгээ гэсэн 4 байдлаар эмчилгээ явагдана.
Оношилгоо
Асуух, харах, хүрэлцэх
Асуух
Өвчтөний түүхийн мэдээлэл
Харах
Орчин үеийн лабораторийн шинжилгээнүүд, биеийн ерөнхий байдал, арьсны өнгө, хэл, шээс гэх мэт
Хүрэлцэх
Судас оношилгоо болон тэмтрэх, харьцуулах
Танилцуулга
Манай Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэгийн найрсаг хамт олон таныг угтах болно.
Бидний тухай
Уламжлалт анагаах ухааны үндсэн гол чиглэл бол Тэжээхүй ухаан буюу хүн өөрийн онцлогт тохирсон хоол хүнс амьдралын хэв маягийг гадна улиралд зохицуулах хэрэглэж сурах юм. Энэ нь эргээд олон өвчнөөс урьдчилан сэргийлэх арга билээ. Эртнээс Монголчууд энэхүү ухаанд суралцсан байсан ба өдийг хүртэл өв соёл, ёс заншил хэлбэрээр бидний дунд үлдээж чадсан өвгөд дээдсийн маань ач юм. Гэхдээ сүүлийн үед элдэв бизнесийн тархи угаалт, маркетингийн золиос болсоор байвал Өв соёлтой минь хамт өмнөх үеийн өвгөдийн хийж бүтээсэн үлдээж чадсан ухаан бүдгэрэн бүдгэрсээр үгүй болох вий гэх болгоомжлол байна тиймийн учир ард иргэдийн дунд энэхүү ухааныг өвлүүлэн үлдээхэд гол утга учир зорилго маань оршиж байгаа.
4
+Манай Уламжлалт Анагаах Ухааны Эмнэлэг нь байгуулагдсан цагаасаа эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулсаар байна.
3k
+Бид мянга мянган үйлчлүүлэгчдийнхээ эрүүл энхийн манаанд зогссоор байна.
15
+Манай эмнэлэг нь жил ирэх тусам өргөжин тэлсээр өнөр өтгөн болсоор байна.