ЗӨГИЙН БАЛТАЙ ТАТЛАГА
Хэсэг газрын мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх, цусны урсгал түргэсгэх, тунгалгийн болон дархлааны үйл ажиллагааг сайжруулснаар үрэвсэл дарж, өвдөлтийг намдаах, цэр ховхлох, халуун бууруулах, амьсгаадсаныг намдаах.
Заалт:
Хүзүү, сээр, бүсэлхий нурууны остеохондроз, цусны даралт ихсэх өвчин, уушги, гуурсан хоолойн үрэвсэл, ханиалгах, цэр ховхрохгүй байх.
Эсрэг заалт:
Зүрх судас, уушгины хурц дутагдал, хэсэг газрын ил шарх, арьсны идээт хурц үрэвсэл.
Анхаарах зүйлс:
Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол хянаж байх
Арьс гэмтээхээс болгоомжлох