БӨӨЛЖҮҮЛЭГ ЗАСАЛ
Нүд, чих, хамар, хэлний мэдрэхүйг тодруулж, дуршлыг нээж, хамрын хөндий, уушги, ходоодонд хуримтлагдсан хорт бодис, цэрийг цэвэрлэж арилгах.
Заалт:
Эс шингэсэн, аюулхайн бэтэг, төмөр хагт бадган, хор, цанх, цус шар ходоодонд унасан, толгой өвчин, дуршил хаагдах, бор өвчин, цайвар бадган өвчин ходоодонд унасан үе.
Эсрэг заалт:
Тамир барагдсан, хийн хувь ихтэй, шээс дусагдах, хаагдах, нүд бүрэлзэх, шамбарам, махны хор дэлгэрсэн, 70-с дээш, 12-с доош насныханд хийхийг хориглоно.
Анхаарах зүйлс:
Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол хянаж байх
Эмчлүүлэгчдэд эмчилгээний үед биед гарч болох өөрчлөлтүүдийн тухай тайлбарлах