ТӨӨНҮҮР ЗАСАЛ
Биеийн гадаргуу дээрх биологийн идэвхтэй бэлчрүүдээр дулааны болон эмт бодисын үйлдлийг бие махбодод дамжуулан дархлалын тогтолцоог идэвхжүүлж, цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээж, илчийг үүсгэх, хий цусны гүйдлийг тэгшитгэж өвдөлт намдаана.
Төөнүүр засал дам болон шууд гэж хоёр янз байдаг.Дам төөнийг төөнөх сүвэндээ эмт бодис тавьж түүгээр дамжуулан төөнөнө. Шууд нь төөнөх сүв дээр төөнүүрийг тавьж төөнөх, эсвэл тодорхой зайнаас янжуур төөнөөр буюу төөнөх зориулалтын багажаар халаах, зохих тунг нь тааруулж төөнөнө.
Заалт:
Эс шингэсэн өвчин, хоол боловсруулах тогтолцооны хүйтнээс үүссэн шингээлтийн эмгэг, цайвар хаван, усан хаван, бэтэг, хүйтэн шар, үе гишүүний шар усны өвчин, бэтэг, биеийн чалх тамир доройтсон, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, бадган хүйтнээр толгой өвдөх, зүрхний хий, солио, ой ухаан сулрах, адын эмгэг, шээс, бэлгийн замын хүйтэн өвчин, бадган, хийн гэмээр үүсгэгдсэн эмгэгүүд.
Эсрэг заалт:
Цус, шарын халуун давамгайлсан халуун өвчин, халдварт өвчин, гэмтсэн, хямарсан, хорын халуун өвчнүүд, амьсгалын замын харшлын өвчнүүд, үр дамжуулах сувагт төөнүүр хийхийг хориглоно.
Нэмэлт мэдээлэл:
Чүн чи буюу байлдаант (МЭӨ 722—481) улсын үед зохиогдсон хятадын анагаах ухааны том зохиол «Нэй-жин» Huangdi Neijing бичвэрт: «Умарт хэмээх аглаг бөглүү говь орон болой. Газар нь өндөр, уур амьсгал нь тэсгим хүйтэн, тэндэх иргэд хээр оторлож цагаан идээ идмой. Хүйтэн өвчин олох аваас тусламой. Тиймийн тул төөнөх засал Умартаас ирвэй» гэжээ. Умарт гэж өнөөгийн Монголчуудыг хэлэх ба Монголчуудын хэлбэр хэмжээг бичихдээ мушгирсан сур адил хатуу чанга биетэй олон давхар дээр өмсдөг улиралдаа зохицуулж хоолоо тэжээлийн байдал нь өөрчлөгддөг гэсэн байжээ.