AVROMED HOSPITAL

БАЙГАЛИЙН БОЛОН ХИЙМЭЛ РАШААН (дэвтээлгэ засал)

Дулааны болон эмт бодисын үйлчлэлээр бодисын солилцоог сайжруулж, биеийг шимжүүлэн, тунгалгийн эргэлт, хий, цусны гүйдлийг сайжруулж, булчин шөрмөсийг сулруулан, хавдрыг хариулж, шар усны гэмийг арилгана.






alt marketing




Заалт:


Биеийн тамир доройтсон, хөгшдийг тамиржуулах, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчин, булчин, ясны шар усны эмгэг, үений үрэвсэл, захын мэдрэлийн эмгэг зэрэг хий, шар усны гэм зонхилсон өвчний үед хэрэглэнэ.


Эсрэг заалт:


Халдварт өвчин, хямарсан, дэлгэрсэн халуун, усан хаван, эс шингэсэн өвчин, амьсгал, зүрхний шигдээс, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, цус алдалтууд.


Анхаарах зүйлс:


Өлөн үед хийж болохгүй

Эмчилгээний өмнө ба дараа цусны даралт, судасны лугшилтын тоог хянана

Эмчилгээний явцад ямар нэг зовиур үүсэхгүй байх ёстой

Рашааны температурыг сайн хянах

Зүрх орчим уснаас ил байх




alt marketing