САМ СОРУУЛ БУЮУ ШИВҮҮР
Хий цус зогсонги болсноос өвдөж буй биеийн хэсэгт тусгай зориулалтын хутга зүүгээр 15-20 удаа хатган шивж дээр нь бумба тавьж хөхүүлэн цусыг гадагшлуулж бичил судас, тунгалгийн эргэлт, хийн гүйдлийг сайжруулах замаар бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээн, үрэвсэл дарж, өвдөлт намдаах, хаван арилгах, халуун бууруулах.
Заалт:
Хүзүү, сээр, ууцны нурууны остеохондрозын болон бусад шалтгаанаар өвдөх, цус шар усны эмгэгээр өвдөх, үе хавдаж улайж өвдөх.
Эсрэг заалт:
Биеийн тамир доройтсон өндөр настан, амьсгал, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, жирэмсэн эхчүүд, цусны бүлэгнэх чадвар буурсан, цус багадалт.
Анхаарах зүйлс:
Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол хянаж байх
Цус хэт их гаргах, цус алдахаас сэргийлэх
Гүн хатгаж мэдрэл, шөрмөс, судас гэмтээхээс болгоомжлох