AVROMED HOSPITAL

УАУ-НЫ ТОСОН ЗАСАЛ БУЮУ БАРИА ЗАСАЛ

Суваг хэрдэс дагууд илэх, нухах, үрэх, чичиргэж доргиох аргаар арьс арьсан доорх өөхлөг эд, булчин, шөрмөс, хөлс, тосны булчирхайд сэдээлт өгч улмаар мэдрэлийн ширхэг, бичил цусны эргэлт, тунгалгийн зангилгаагаар дамжуулан тайвшруулах, цусны эргэлтийг сэргээх, арьсны тэжээллэг чанарыг нэмэгдүүлэх, булчин сулруулах, үрэвслийг дарах, өвдөлт намдаах.






alt marketing




Заалт:


Өвчнөөс урьдчилан сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, зүрх судас, амьсгал, хоол боловсруулах шингээлтийн тогтолцоо, шээс бэлгийн замын үрэвсэл, төвийн болон захын мэдрэлийн эмгэгүүд, цус багадалт, цусны даралт тогтворгүй болж хэлбэлзэх, сэтгэц оюун санаа хямрах, саа саажилт, гэмтэл бэртэл түүний үлдцүүд, арьсны халдварт биш үрэвсэл, чих, хамар хоолой, нүдний өвчин, бодисын солилцооны зарим эмгэгүүд.


Эсрэг заалт:


Амьсгал, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, хураагуур судасны эмгэг, цус алдалтууд, үений хурц үрэвсэл, арьсны хурц болон идээт эмгэг, ил шарх, гуя хөших өвчин, усан хаван.


Нэмэлт мэдээлэл:


Цусны даралт эмчилгээний өмнө, дараа нь тогтмол хянах

Эмчлүүлэгчдэд эмчилгээний үед биед гарч болох өөрчлөлтүүдийн тухай тайлбарлах.





alt marketing