СЭЭР БОЛОН БҮСЭЛХИЙ НУРУУНЫ ТАТЛАГА
Сээрийн болон бүсэлхийн нугалмай хоорондын зайг нэмэгдүүлэх, цусны эргэлт, тунгалгийн шингэн, хийн гүйдлийг сайжруулах, өвдөлтийг намдаах, хөдөлгөөнийг сэргээх.
Заалт:
Сээр, бүсэлхий, ууцны нурууны шохойжилт, гэмтэл, үрэвсэл.
Эсрэг заалт:
Нурууны гэмтлүүдийн шинэ үе, цусны даралт ихдэх өвчний II-III үе, зүрх судасны дутагдал, 60-аас дээш насны хүмүүст.
Анхаарах зүйлс:
Хэт өндөр татах, татлагын бүслэвчийг хэт чангалах
Бүслэвчийн бүслүүрийн болон орны бүрэн бүтэн байдлыг анхаарах
Цусны даралтыг эмчилгээний өмнө хойно тогтмол хянах хэрэгтэй