AVROMED HOSPITAL

БУМБА (СОРУУЛ) ЗАСАЛ

Хэсэг газрын мэдрэл, цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулснаар үрэвсэл дарж, өвдөлтийг намдаах, цэр ховхлох, халуун бууруулах, амьсгаа намдаах. Галт бумба, хүйтэн бумба гэж хоёр янз байдаг.


Галт бумбыг хий-бадган хавсарсан хүйтэн өвчинд, хүйтэн бумбыг цус шарын гаралтай халуун өвчинд хэрэглэнэ. Галт бумбыг бамбар асааж бумбан дотор улалзуулан бумба болон агаарыг нь халааж хэрэглэнэ. Хүйтэн бумбыг бумба тавих хэсэгт бумбаа байрлуулан тусгай шахуургаар агаарыг нь соруулж сийрэгшүүлнэ.





alt marketing




Заалт:


Зүрх судас, амьсгал, тулгуур эрхтний эмгэгүүд, ууц нурууны өвдөлт, мэдрэлийн гаралтай шээс бэлгийн болон эмэгтэйчүүдийн эмгэг, өвдөлтүүд.


Эсрэг заалт:


Арьсны тууралт, идээт үхжилт үрэвсэл, хэт мэдрэг арьс, тамир хэт суларсан, цусны өвчнүүд


Анхаарах зүйлс:


Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол (ДЭХБ тогтоосон хэм хэмжээг баримтална) хянаж байх

Бумба тавих газрын арьсны байдлаас эмчилгээний хугацааг тохируулах хэрэгтэй

Хугацаа хэтэрч арьс цэврүүтэхээс болгоомжлох

Спирт биен дээр асгаж түлэхээс болгоомжлох.




alt marketing