AVROMED HOSPITAL

БИГНҮҮР ЗАСАЛ БУЮУ АЛЧУУРААР ЖИН ТАВИХ

Байнга сэрүүн мөн чанартай хоол унд хэрэглэх, хүйтэн газарт ажиллаж даарах гэх зэрэг шалтгаанаас үүдсэн өвчний үед халуун бүлээн бигнүүр нь дулааны нөлөөгөөр захын мэдрэлийг цочроож цус, тунгалгийн бичил эргэлтийг сэргээн бие махбодыг дулаацуулах, өвдөлт намдаах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх, булчин сулруулах зорилгоор хэрэглэнэ.


Гэмтлийн шалтгаанаар үүссэн халуун хавдар, халуун өвчин, халууныг дарах зорилгоор хүйтэн бигнүүр хэрэглэнэ.





alt marketing




Заалт:


Бүлээн жин: шээс бэлгийн зам болон эмэгтэйчүүдийн архаг эмгэг, хоол боловсруулах шингээх тогтолцооны хямрал, гар хөлийн үений архаг үрэвсэл, гэмтлийн үлдэц, саа саажилт. Хүйтэн жин: нүдэнд мэс тусах, махны хор, хоолойн халуун, гэдэсний халуун хатгалга, цус шарын цанх, халуун хатгалгаа, цус алдалт, халуун тулай өвчин.


Эсрэг заалт:


Халуун жин: хурц халдварт өвчин, хямарсан халуун, цусны эмгэг, хорт хавдар, амьсгал зүрх судасны хурц эмгэгүүд, арьсны хурц идээт үрэвсэл. Хүйтэн жин: эс шингэсэн өвчин, хий бадганы гэмээр үүссэн өвчнүүд


Анхаарах зүйлс:


Цусны даралт ихсэх

Эмчилгээний явцад эмчлүүлэгч ямар нэг шинээр үүссэн зовиургүй байх ёстой

Харшилдахаас сэргийлэх

Хэт халуун, хүйтнээс болж түлэгдэх, хөлдөх

Эмчилгээнээс хойш 1 цагийн дараа бусад эмчилгээг хийх

Арьсны гадаргуу бүрэн байх





alt marketing