AVROMED HOSPITAL

ХАНАХ ЗАСАЛ

Цус шарын болон муу цусны гэмээр үүсгэгдсэн халуун чанартай өвчнийг ханах заслаар эмчлэх.






alt marketing




Заалт (ханаж болох өвчин) Тохирох өвчин:


Толгойны өвчин (архи, гал нарны нөлөөгөөр, цус шарын гэмээр толгой нэг газар хүчтэй өвдөх), нүдний өвчин (цус шарын халуунаар нүд улайх, нүдэнд цагаан унах), хамрын өвчин (хамар улайх, хавдах, битүүрэх), цус шарын гэмээр шүд, чих өвдөх, муу цусны гэмээр уруул харлах, уушгины өвчин (уушгины халуун хатгалгаа), элэгний өвчин (элэгний дэлгэрсэн халуун), дэлүүний өвчин (муу цусны өвчнүүд), бөөрний өвчин (бөөрний халуун, цусаар шээх, муу цусны гэмээр даралт ихсэх), бөөрний гэмтсэн халуун (дээд, дунд, доод), зүрхний өвчин (цус шарын дэлгэрсэн халуун, муу цусны гэмээр зүрхээр өвдөх, даралт ихсэх), ходоодны цус шарын халуун чанартай өвчин, хошногоны гүвдрүү (шамбарам), нурууны өвчин (цус шарын гэмээр үүсгэгдсэн), хөлийн бам өвчин (вений судасны үрэвсэл), арьсны халуун шар усны гаралтай өвчнүүд


Эсрэг заалт (ханаж үл болох өвчин) Цээрлэх эмчлүүлэгч:


Тамир тэнхээ доройтсон, бие, хэл, сэтгэлийн үйл хэтэрсэн, жирэмсэн эмэгтэйчүүд, настайчууд, хүүхэд, уургийн дутагдалтай, тэжээлийн доройтол, хөнгөн, ширүүн, сэрүүн, идээ ундааг үргэлж шүтсэн, цус их алдсан, цус багатай, цусны өвчтэй, цус гоожимтгой хам шинж илэрдэг, сэтгэцийн эмгэгтэй, өвчтөнд ханах засал хийхийг цээрлэнэ.


Цээрлэх өвчин:


Цус багадалт, цусны өвчин, хорт хавдар, жирэмсэн эмэгтэйчүүд, цайвар хаван, их архаг, галын илч буурсан өвчин, сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин, хий бадганаас болсон хүйтэн чанартай өвчнүүдэд ханах засал хийхгүй.

Бусад цээрлэх зүйл:


Бэрх оньс, судасны зангиас, ариутгаагүй зүйлээр ханах засал хийх, хэт цатгалан, хэт өлсгөлөн, даарч жихүүцэх, айж цочсон даруйд, туулга, бөөлжүүлэг зэрэг 5 үйл хийсэн үед ханах засал хийхгүй. Ханах цаг, өвчний үе шатыг тохируулахгүй ханах засал хийвэл дараах хүндрэл гарна.

Ханах цаг эртэдвэл хий халуун шургана

Ханах цаг хожимдвол “муу-цусыг” судасны сүвээр тархааж өвчний урхаг хоцорно

Халууны хүч их байхад ханах засал хийвэл судас ба цулыг үгээрлүүлж (идээлүүлж) илжрүүлэх аюултай

Ханах цаг, өвчний ханах засал хийх үе шатыг зөв тодорхойлох нь өвчний эдгэрэлтэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй цаашид гарах хүндрэлээс урьдчилан сэргийлнэ.

Анхаарах зүйлс:


Хүний өвөрмөц (асуумж судалгаа, бодит үзлэг, биеэс ялгарах биологийн шингэнүүд) чанарыг зөв тодорхойлох

Өвчний үе шатыг зөв тодорхойлж халуун хүйтнийг нь ялган боловсроогүй халуун байвал боловсруулж ханах хэрэгтэй

Манай эмч нарын дунд ханах засал хийхэд зөвхөн 3 үрийн танг хэрэглэдэг гэсэн ойлголттой байдаг учир хий, шар, бадган махбодын аль илүү давамгай хямарсан байна гэдгийг анхаарч цус ялгадаг тангаа зөв тохируулан өгөх

Ханах цаг, өдрийг анхаарч эмчлүүлэгчтэй зөвшилцсөн байх

Эмч эмчлүүлэгч хоёрын жил харш эсэхийг анхаарах

Ханах засал хийхээс өмнө ханах судас зөв тодорхойлон үнэлэлт өгч, түүнд тохирсон хануурын багажийг сонгоно.




alt marketing