БУРГУЙ ТАВИХ БУЮУ НИРУХА ЗАСАЛ
Уруу арилгагч хийн гүйдлийг сайжруулах, өвчний хүчийг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Мөн биед хуримтлагдсан хот бодисыг гадагшлуулах хоргүйжүүлэх зорилгоор хийнэ.
Заалт:
Өтгөн хатах, цанх, бөгсөн биеийн халуун, шээс хаагдах, хэвлий хөөх, хорхой өвчин, шинэ бэтэг, хуучин халдварт өвчин, шижин, халуунаар суулгах, анагаахад бэрхтэй халдварт өвчин, хэрх өвчин, суваг хаван, дусал барагдсан үед хэрэглэнэ.
Эсрэг заалт:
Гэдэсний цус алдалт, цагаан мах гадагш эргэсэн, халуун хүйтэн суулга, шинэ халуун өвчин, галын илч доройтсон үед хийж болохгүй
Анхаарах зүйлс:
Шулуун гэдсийг гэмтээх
Халдвар авахаас сэргийлэх биеийг хамгаалах хувцас хэрэглэл өмсөх
Түлэхээс болгоомжлох буюу биед орж буй эмт шингэний халуун бүлээнийг тааруулах.