AVROMED HOSPITAL

ХАМРЫН ТАТЛАГА

Хамрын сүвээр дамжуулан толгой, өнгөлзүүрийн хонхроос дээш өвчнийг эмчилнэ.






alt marketing




Заалт:


Толгойн хар, цагаан ям буюу гурвалсан мэдрэлийн үрэвсэл, нүд, чих, гайморит буюу хамар дайврын хөндийн үрэвсэл, хамрын харшил, хэл зэрэг мэдрэхүйн эрхтний өвчин, тагнай, шүд, буйл, хоолой гэх мэт өнгөлзүүрийн хонхроос дээрх өвчнүүдийн үед хэрэглэнэ.


Эсрэг заалт:


Халуун өвчин боловсроогүй үе, бэртэл гэмтэл, архинд согтсон, ханиад хуучирч шунаснаар хамар битүүрэх, нус, ус гоожих, хамрын хөндийд шар ус, идээ бээр хуримтлагдах, нүд улайх, шар усаар нүүр хөөж хавдах, толгойн бэртэл гэмтлийн улмаас муу цус, шар ус судсанд тархсан үед хэрэглэнэ.


Анхаарах зүйлс:


Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол хянаж байх

Эмчлүүлэгчдэд эмчилгээний үед биед гарч болох өөрчлөлтүүдийн тухай тайлбарлах

Дан хийгээр толгой эргэх хийгээд чих шуугих, нүд бүрэлзэх, шүд өвдөх, хамраас цус алдаж байгаа үед хэрэглэж болохгүй.




alt marketing