ХАЛУУН ТОСОН ЗАСАЛ
Биеийн гадаргуугийн суваг хэрдэс дагууд халуун тосоор илэх, нухах, үрэх аргаар бие махбодыг шимжүүлэх, захын мэдрэлийг сэргээх, цус, тунгалаг, хийн эргэлтийг сайжруулан, булчин шөрмөсний үйл ажиллагааг сэргээх, үрэвслийг дарах, өвдөлт намдаах.
Заалт:
Хүйтэн чанартай эмгэгүүд, эс шингэсэн, хүйтэн цанх, хүйтэн шар усны өвчин, тамирдаж ядарсан, бадган хийн гэмээр үүссэн эмгэгүүд.
Эсрэг заалт:
Амьсгал, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, хорт хавдар, хураагуур судасны эмгэг, цус алдалтууд, үе хурц үрэвсэл, арьсны хурц болон идээт эмгэг, ил шарх, хурц халдварт өвчнүүд.