ЗҮҮ ЭМЧИЛГЭЭ
Биеийн гадаргууд байрладаг биологийн идэвхтэй сүвэнд зүү хатгаж арьс, булчин шөрмөс, суллан мэдрэхүйд сэдээн цочроох замаар судас-мэдрэлийн тогтолцоог даган тасралтгүй эргэлдэх энерги цусны урсгалыг сэргээнэ.
Биологийн идэвхт бодисын ялгаралтыг идэвхжүүлэн нэмэгдүүлж, мэдрэл-шүүрэл-дархлалын тогтолцоог тэнцвэржүүлэн, бие махбодын үйл ажиллагааг тэгшитгэн эмгэгийг анагааж, бие махбодын өвчин эсэргүүцэх болон дасан зохицох чадварыг өндөржүүлнэ.
Заалт:
Үрэвсэл дарах, өвдөлт намдаах, тайвшруулах, сэргээх, халуун бууруулах, бодисын солилцоог идэвхжүүлэх үйлдлээр зүрх судас, амьсгал, шээс бэлгийн болон хоол боловсруулах замын үрэвсэл, төвийн болон захын мэдрэлийн эмгэгүүд, гэмтэл бэртэл түүний үлдэц, чих, хамар хоолой, нүдний эмгэг, бодисын солилцооны зарим өвчнүүд.
Харьцангуй эсрэг заалт:
Тамир доройтсон өндөр настан, шалтгаан нь тодорхой бус өндөр халуурах, хорт хавдар, амьсгал, зүрх судас, элэг, бөөрний дутагдал, цусны даралт ихдэх өвчний II-III үе, халдварт өвчний хурц үе, жирэмсэн эхчүүд, нярай үе, сэтгэцийн эмгэгтэй хүмүүс, биеийн хүчний хүнд ажлын дараа.