ТУУЛГА ЗАСАЛ
Бадган, шарын урхгийг арилгах буюу хоол тэжээлийн шалтгаантай биед хуримтлагдсан өвчин үүсгэж болох шалтгаануудыг биеэс тууж гаргах, галын илчийг сэлбэх буюу туулгаар ходоодны өнгөр гэх зэргийг гадагшлуулж хоол тэжээлийн дэглэмээр шинээр ходоодны шингээлтийг сайжруулна, дуршлыг нээх.
Урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1 удаа намрын улиралд хийж байх
Заалт:
Боловсорсон, хямарсан, дэлгэрсэн халуун, хорыг хурааж арилган, үе, цул сав савын халуун, эс шингэсэн, бэтэг өвчин, цайвар хаван, усан хаван, бадган бор, шар усны өвчин, уяман, хэрэх , хорхой, нүд, бүрэлзэх, хуучирсан шарх өвчинд туулга заслыг хэрэглэнэ.
Эсрэг заалт:
Өвлийн улирал, биеийн тамир барагдсан, 70-аас дээш настай хүмүүс, адад хорлогдсон, жирэмсэн, хий ихэд арвидсан буюу хэт их ядарсан, галын илч доройтсон, шанбрүм буюу шулуун гэдэсний үрэвсэл, уруу арилгагч хий буруудсан, нойргүйдсэн гэх зэрэг үед хийж болохгүй.
Анхаарах зүйлс:
Цусны даралтыг эмчилгээний өмнө, дараа нь тогтмол (ДЭХБ тогтоосон хэм хэмжээг баримтална) хянах
Эмчлүүлэгчдэд эмчилгээний үед биед гарч болох өөрчлөлтүүдийн тухай тайлбарлах
Туулга заслыг хийхийн өмнө эмчид үзүүлэн эмийн болон эмийн бус эмчилгээ гэх зэрэг шаардлагатай бэлтгэлийг хийсэн байх
Урьд шөнө нь маш сайн амарсан байх.